Цэргийн алба хашдаг баатарлаг нохой “Виктория Загалмай” шагналын хувилбар болох амьтдад олгодог
“Дикин” одонгоор шагнуулахаар болжээ. Трео гэдэг найман настай лабрадор vvлдрийн нохой єнгєрсєн онд Афганистанд байхдаа замын хажууд нуусан тэсрэх бємбєгийг олж, олон хvний амь аварчээ.
Энэ шагналыг гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах сан санаачилсан бєгєєд амьтдад олгодог хамгийн том шагнал билээ. Шагнал гардуулах арга хэмжээнд баатарлаг нохой Трео єєрийн эзэн, дэслэгч Дэве Хэихоетой оролцох аж. Энэ хоёр долоон жил хамт ажиллаж байгаа юм. Трео 1943 онд бий болсон энэ одонг хvртсэн 63 дахь амьтан болжээ. Тvvний ємнє 26 нохой, дэлхийн II дайны vеийн 32 шууданч тагтаа, гурван морь, нэг муур баатарлаг амьтны шагнал хvртсэн байна.



1993-онд Монголоос-Америк хүртэл явган аялсан “Бадарчин-93” аялалд бид Банхар гэдэг Монгол нохой авч явсан билээ. Бид гэдэг нь хэлмэрч И.Дэндэв гуай, миний шавь Л.Нацагням, би багын ахлагчаар явсан юм.
Бид Сибирь, Якут, Чукотка, Аляскаар жил орчим явж Америк хүрсэн билээ. Аргагүй байдлаас болж Монгол Банхараа Чукоткын Анадырь хотод айлд үлдээсэн юм. Аялал дууссанаас жилийн дараа би нохойгоо авахаар Чукотка нислээ. Сибирийн их тайга дээгүүр нисч явахдаа Банхар маань байдаг л байгаадаа гэж сэтгэл зовж л явлаа. Банхар маань, зүрх цагаан, улаан халтар том биетэй нохой байв.