

Кавказ, Дундад Ази, Шотланд, Немц овчарк гэх мэт улс орон, бүс нутгийнхаа нэрээр нэрлэгдсэн бидний сайн мэдэх үүлдрийн ноход олон байдаг. Тэгвэл монгол банхар хэмээх маш эртний, гайхамшигтай үүлдрийн нохдыг ихээхэн сонирхон судалж, үржүүлгийн газар манай улсад болон хойд хөршид маана хэд хэд бий болоод байна.
20 дугаар зууны 80-90-ээд оны үед Монголын эрдэмтэн, хөдөө аж ахуйн ухааны доктор Амгаасэдийн Осор монгол банхарыг анх удаа шимжлэх ухааны үндэстэйгээр нухацтай судлан маш эртний, үнэ цэнэтэй үүлдэр болохыг нь тогтоожээ. Гэтэл маш ховордоод байгаа, Монгол Улсын бас нэгэн нэрийн хуудас, брэнд болж болох, нүүдлийн мал аж ахуйд ихээхэн ач тустай монгол банхарыг манайд үржүүлж, хамгаалж байгаа тухай ер дуулдахгүй юм.
Зохих зохихгүй, хэрэгтэй хэрэггүй юманд хөрөнгө мөнгө зарах дуртай манайхан монгол банхартаа анхаарал тавимаар юм. Бүр төрийн хамгаалалтанд авсан ч яах вэ дээ.